Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн: 2026 оны 10 сарын 30

Дугтуй (цаашид «үйлчилгээ») нь дижитал захидал бичиж, линкээр илгээх вэб үйлчилгээ юм. Үйлчилгээг ашигласнаар та доорх нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.

1. Захидал

  • Захидлын агуулгыг та өөрөө бичдэг бөгөөд түүнд та хариуцлага хүлээнэ.
  • Бусдыг доромжилсон, заналхийлсэн, хууль бус, хүүхдэд хортой болон бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй дэлгэсэн агуулга илгээхийг хориглоно. Ийм захидлыг бид мэдэгдэлгүйгээр устгаж болно.
  • Линк авсан хэн ч захидлыг нээж чадна. Линкээ зөвхөн хүлээн авагчдаа илгээнэ үү.
  • Тодорхой өдөр нээгдэх захидал тухайн өдөр хүртэл лацтай байна. Нээгдэх өдрийг илгээсний дараа өөрчлөх боломжгүй.

2. Төлбөр

  • «Энгийн захидал»-аас бусад загвар төлбөртэй. Үнийг илгээхээс өмнө харуулна.
  • Төлбөрийг QPay-ээр хүлээн авна. Төлбөр баталгаажмагц захидлын линк идэвхжинэ.
  • Захидал нь төлбөр хийсэн даруйд хүргэгддэг дижитал бүтээгдэхүүн тул буцаалт хийхгүй. Харин манай буруугаас захидал ажиллаагүй бол бид төлбөрийг буцаана.
  • Төлбөртэй холбоотой асуудлаар захидлын линк болон гүйлгээний мэдээллээ хавсаргаж lhagvajavpro@gmail.com хаягаар хандана уу.

3. Үйлчилгээ

  • Бид үйлчилгээг тасралтгүй ажиллуулахыг хичээнэ, гэхдээ засвар, техникийн шалтгаанаар түр зогсож болно.
  • Үйлчилгээ, загвар, үнийг сайжруулж өөрчлөх эрхтэй. Аль хэдийн төлсөн захидалд өөрчлөлт нөлөөлөхгүй.
  • Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд нийтэлнэ.

4. Холбоо барих

lhagvajavpro@gmail.com. Хувийн мэдээллийн талаар Нууцлалын бодлого-ыг үзнэ үү.